Испанийн Ла лигийн 5 дугаар тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө “Севилья” клуб талбайдаа “Бетис”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авснаар 11 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Мөн “Севилья” 5 тойргийн дараах байдлаар хожигдоогүй хэвээр үлдлээ. Хоёр тэнцэж, гурав хожиж байгаа юм.
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 51 дэх минутад Меркадо оруулжээ. Мөн тавдугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө “Малага” талбайдаа “Эйбар”-ыг хүлээн авч, 2:1-ээр буулгаж авлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.