Озеки Гоэйдо башёг тэргүүлж, Харумафүжи, Эндо нар араас нь нэхэж байна
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сар буюу Аки башёгийн арав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгашира-4 барилдаж байгаа Аояматай барилдаж өвдөг шороодуулсанаар есөн даваа нэг унаатай болж тэргүүлэгчийн араас нэхсэн хэвээр үлдлээ. Тэгвэл мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд секиваки Такарафүжитэй барилдаж ёрикири мэхээр өрсөлдөгчөө ялж, долоон даваа гурван унаатайгаар башёг үргэлжлүүлж байна..
Озеки Гоэйдо ганцаар башёг унаагүйгээр тэргүүлж байгаа бол Ёкозуна Харумафүжи, М-14 Эндо нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна.
Өнөөдөр Харумафүжи секиваки Такаяасүтай барилдах бол Какүрю озеки Котошогекүтэй барилдана.
Бусад бөхчүүд
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 9-1
Ёкозуна Какүрю М.Ананд 7-3
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-6
Маэгашири-3 Таканойва А.Баасандорж 4-6
Маэгашири-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 3-7
Маэгашири-12 Чиёошома Г.Мөнхсайхан 6-4
Маэгашири-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-5
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.