Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ Белград хотод хамтарсан бэлтгэл хийлээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ Белград хотод хамтарсан бэлтгэл хийлээ

Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багууд энэ сарын 21-23-нд Бельги улсад болох ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Европыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Монгол Улсын шигшээ багууд ДАШТ-д оролцохын өмнө Серби, Франц улсад хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцох хуваарьтай байсан билээ.  

Тэгвэл Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Серби улсын Белград хотод болсон Дэлхийн аваргын өмнөх хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тэмцээнээ амжилттай дуусгасан байна.

Европыг зорьсон Монгол Улсын шигшээ багуудын бүрэлдэхүүнийг танилцуулъя.

 

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

Даваасамбуугийн Дэлгэрням (С)

Энхбатын Дөлгөөн

Ариунболдын Ананд

Онолбаатарын Энхбаатар

Ганцолмонгийн Ган-Эрдэнэ

Цогтын Отгонжаргал

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

Баатарын Болор-Эрдэнэ

Онолбаатарын Хулан

Мөнхсайханы Цэрэнлхам

Ганбатын Минжин

Бат-Эрдэнийн Ариунцэцэг

Энхтайваны Чимэддолгор

Дасгалжуулагчдын баг:

Ерөнхий дасгалжуулагч Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга

Дасгалжуулагч Стив Сөр

Хөдөлгөөн засалч Баттулгын Тэлмэн

Team delegate Өлзийбаярын Мөнхчулуун.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.