Монголын шигшээ багууд хэсгээ тэргүүллээ

Монголын шигшээ багууд хэсгээ тэргүүллээ

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад үргэлжилж байна. Азийн 30 улсын шигшээ баг оролцсон тэмцээнийг Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд зорьсон.

А хэсэгт хуваарилагдсан Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр Өмнөд Солонгосыг 19-12, Энэтхэгийг 22-12 харьцаагаар тус тус илүүрхэж хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарлаа.

Тэд шөвгийн наймд Филиппиний шигшээ багтай тоглох бөгөөд тоглолт энэ сарын 10-ны 15:25 цагт болно.

Харин эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Тайландыг 13-12, Узбекистаныг 15-12 харьцаагаар тус тус хожиж мөн хэсгийн нэгдүгээр байраар шалгарав.

Тэд шөвгийн наймд Австралийн шигшээ багтай учраа таарсан ба тоглолт энэ сарын 10-ны 14:35 цагт эхэлнэ.

3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн аваргууд энэ сарын 10-ны ням гаргийн орой тодорч дуусна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.