23 хүртэлх насны 3х3 төрлийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

23 хүртэлх насны 3х3 төрлийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Рум улсын нийслэл Бухарест хотноо өнөөдөр нээлтээ хийж байна. Тус тэмцээнд монголын эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд өнөөдөр багууд хоёр, хоёр тоглолт хийнэ.

Манай эмэгтэй шигшээ С хэсэгт Япон, АНУ, Доминикан, Узбекстаны багуудтай багтсан бөгөөд эхний тоглолтоо 18:30 цагт Японы багтай тоглох бол 20:20 цагт Доминикан улсын багтай тоглоно.

Харин эрэгтэй баг А хэсэгт БНХАУ, Словак, Латви, Чилийн багуудтай орж эхний тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын багтай 19:20 цагт тоглох бол дараагийн тоглолтоо Словакийнн шигшээ багтай 20:45 цагт тоглоно. Эрэгтэй шигшээ багт Б.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Х.Мөнхтөр, Л.Авирмэд нар тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.