Ё.Басхүү тэргүүтэй гурван бөх барилдана

Ё.Басхүү тэргүүтэй гурван бөх барилдана

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо өчигдөр эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн билээ.

Өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 53 кг-ын барилдаан болно.

Эрэгтэй 66 кг жинд ОУХМ Г.Хэрлэн D хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо жин өгссөн Францын Хяр Валидтай барилдана.

Ё.Басхүү С хэсэгт орсон бол эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Египтийн бөх АБДЕЛМАВГУД, Мохамед Абделмавгуд болон Бахрайны бөх Рамазан Коджаков бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Харин эмэгтэй -52 кг Б.Хорлоодой мастерын эхний учраа нь энэ онд болсон Унгар, Туркийн их дуулгуудад түрүүлээд ирж байгаа Унгарын бөх Река Пупптэй барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.