Б.Хорлоодой тавдугаар байрт шалгарлаа

Б.Хорлоодой тавдугаар байрт шалгарлаа

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр хоногийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн билээ.

Өчигдөр эрэгтэй 66, эмэгтэй 53 кг-ын барилдаан боллоо. Эмэгтэй -52 кг Б.Хорлоодой тавдугаар байрт шалгарлаа. Тэрбээр эхний учраа нь энэ онд болсон Унгар, Туркийн их дуулгуудад түрүүлээд ирж байгаа Унгарын бөх Река Пупптэй барилдаж торгуулиар цэвэр ялсан бол дараагийн тойрогт Португалын бөх Диаго Жоанатай барилдаж цэвэр ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Косовагийн бөх Димтра Крисникитэй барилдаж базари үнэлгээгээр ялагджээ.

Торгуулийн тойрогт Польшийн бөх Калета Алесандартай барилдаж хоёр базари үнэлгээ авч ялалт байгуулсан бол хүрэл медалийн төлөө А хэсгийг тэргүүлсэн Францын бөх Аманди Бучарттай барилдаж вазари үнэлгээгээр ялагдал хүлээжээ.

Эрэгтэй 66 кг жинд манайхаас хоёр бөх барилдсан бөгөөд ОУХМ Г.Хэрлэн D хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо жин өгссөн Францын Хяр Валидтай барилдаж торгуулиар ялагдал хүлээсэн бол энэ жингийн нөгөө бөх Ё.Басхүү С хэсэгт орсон бол эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Бахрайны бөх Рамазан Коджаковтой барилдаж хоёр базаригаар ялсан бол дараагийн тойрогт Италийн бөх Манзи Элиостой барилдаж базари үнэлгээрээ ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.