Л.Энхрийлэн торгуулийн тойрогт Дариа Билодидтой барилдана

Л.Энхрийлэн торгуулийн тойрогт Дариа Билодидтой барилдана

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр өдрийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн билээ.

Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын барилдаан болно.

Эмэгтэй 57 кг жинд хоёр бөх барилдаж байгаа бөгөөд С хэсэгт Л.Энхрийлэн Израйлын бөх Тимна Нэлсон Левитэй барилдаж базари үнэлгээгээр ялагдлаа. Улмаар торгуулийн тойрогт Украйны бөх Дариа Билодидтой барилдана.

эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Мауритиусын бөх Кристиан Лежэнтилтэй барилдаж цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Канадын бөх Криста Дегучитэй барилдаж нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулжээ. 

Харин  энэ жингийн нөгөө бөх М.Ичинхорлоо В хэсэгт орж эхний тойрогтоо Бразилийн бөх Жэйсика Лиматай барилдаж торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.