Карим Бензема Ballon d'Or шагналыг анх удаа хүртлээ

Карим Бензема Ballon d'Or шагналыг анх удаа хүртлээ

Дэлхийн оны шилдэг хөл бөмбөгчинд олгодог Ballon d'Or шагналыг гардуулах ёслол өнгөрсөн шөнө боллоо. Энэ удаагийн шагналыг Францын шигшээ баг болон Испанийн Реал Мадрид клубийн довтлогч Карим Бензема анх удаа хүртсэн байна.

Өдгөө 34 настай тэрээр 2021-2022 оны улиралд нийт 46 тоглолтод оролцохдоо 44 гоол оруулсан бөгөөд клубийн хамт Испанийн Ла Лига, UEFA-ын Аваргуудын лигт түрүүлсэн юм.

Харин өнөө цаг үеийн домогт тоглогчид болох Лионел Месси 7, Криштиану Роналду 5-р байрыг эзэлсэн байна. Тэд хамтдаа өмнөх 13 удаагийн шагнал гардуулах ёслолоос 12-ыг нь хүртэж байв.

2007 оноос хойш анх удаа Месси, Роналду нар шилдэг гуравт багтсангүй

Липерпүүл клубээс энэ зун Германы Байерн Мюнхен клубт шилжсэн Сенегал довтлогч Садио Мане хоёрдугаар байр эзэлсэн бол Манчестер Сити клубийн Бельги хагас хамгаалагч Кевин Де Брюне гуравдугаар байрт оржээ.

Испанийн Барселона клубийн Алексиа Путеллас эмэгтэйчүүдийн Ballon d'Or-ыг авсан бол Арсенал клубийн довтлогч, 2022 оны Европын аваргад Английн шигшээ багийн хамт түрүүлсэн Бет Мийд дэд байрыг эзэлсэн байна.

Оны шилдэг клубээр Английн Манчестер Сити шалгарч Ливерпүүл клуб удаалжээ.

1998 онд Зинедин Зидан Ballon d'Or авснаас хойш 24 жилийн дараа ийнхүү Франц тоглогч уг эрхэм шагналыг хүртсэн нь энэ юм.

Ballon d'Or шагналын эзнийг дэлхийн 100 сэтгүүлчийн саналаар тодруулдаг билээ.

Оны шилдэг хаалгачаар Реал Мадрид клубийн Тиба Куртуа тодорч Ливерпүүл клубийн Алиссон Бекер удаалсан бол шилдэг залуу тоглогчоор Барселона клубийн Гави тодорсон байна.

Харин энэ жилээс олгож эхэлсэн хүмүүнлэгийн үйлстний шагналыг Садио Мане авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.