Брүүклин Нетс талбайдаа Нью Орлэйн Паликанс багт хожигдлоо

Брүүклин Нетс талбайдаа Нью Орлэйн Паликанс багт хожигдлоо

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өнөөдөр Брүүклин Нетс талбайдаа Нью Орлэйн Паликанс багтай улирлын эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний үед зочид 18 оноог илүү авч тэргүүлсэн бол хоёрдугаар үед харин талбайн эзэд зөрүүг найм болгож ойртуулжээ. Гэвч гуравдугаар үед Паликанс онооны зөрүүг 20 болгож холдуулсан бөгөөд улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 130-108 харьцаагаар бутниргэж эхний хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Зион Уйллиамс жилийн дараа гэмтлээс эргэн ирж 25 оноо, 9 самбар, 3 дамжуулалт, 4 таслалтаар багаа тэргүүлсэн бол Брэндон Инграм 28 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, СЖ Макколлум 21 оноог авчээ. Эсрэг багаас Кэвин Дурант 32 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кайри Ирвинг 15 оноог авчээ. Харин Бен Симмонс 4 оноо, 6 алдааг гаргаж талбайг орхижээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 113 : 109 Орландо Межик 
Индиана Пэйсэрс 107 : 114 Вашингтон Уйзардс
Майами Хит 108 : 116 Чикаго Буллз
Торонто Репторс 108 : 105 Кливленд Кавалерс
Мемфис Гриззлис 115 : 112 Нью-Йорк Никс  /нэмэлт цагт/
Атланта Хаукс 117 : 107 Хьюстон Рокетс
Брүклин Нетс 108 : 130 Нью Орлеан Паликанс
Сан-Антонио Спөрс 102 : 129 Шарлотт Хорнетс
Миннесота Тэмбэруолвз 115 : 108 Оклахома-Сити Тандер
Юта Жазз 123 : 102 Денвер Наггетс
Финикс Санс 107 : 105 Даллас Мавирекс
Сакраменто Кингс 108 : 115 Портленд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.