Тоттенхэм талбайдаа Спортинг клубтэй тэнцлээ

Тоттенхэм талбайдаа Спортинг клубтэй тэнцлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн тав дахь тоглолтууд боллоо. 

D хэсэгт Английн Тоттенхэм талбайдаа Португалын Спортинг клубтэй тоглож 1-1 харьцаагаар тэнцлээ. Тоглотлын салхийг Спортингийн тоглогч Эдвардс 22 минутад гоолдсон бол тэнцээний гоолыг 80 минутад Бентанкур оруулжээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Германы Айнтрахт Франкфурт талбайдаа Францын Марсель клубтэй тоглож 2-1 харьцаагаар Германы баг хожлоо. Тоглолтын салхийг 3 минутад Айнтрахт багийн тоглогч Камада оруулсан бол 27 минутад Коло-Муани оруулжээ. Харин эсрэг багаас 22 минутад Гендузи гоолдсон байна.

Тус хэсгээс одоогоор гарах багууд тодроогүй байгаа бөгөөд хэсгийн сүүлчийн тоглолтоос хамаарахаар болчихоод байгаа билээ.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

Наполи /Итали/ 3 : 0 Рейнджерс /Шотланд/
Аякс /Неддерланд/ 0 : 3 Ливерпүүл /Англи/
Брюгге /Бельги/ 0 : 4 Порту /Португал/
Атлетико  /Испани/ 2 : 2 Байер Леверкузен /Герман/
Барселона /Испани/ 0 : 3 Бавари Мюнхэн /Герман/
Интер /Итали/ 4 : 0 Виктория Пльзень /Чех/
Тоттенхэм /Англи/ 1 : 1 Спортинг  /Португал/
Айнтрахт Франкфурт /Герман/ 2 : 1 Марсель /Франц/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.