Ливерпүүл хэсгийнхээ 2-р байрт бичигдэж байна

Ливерпүүл хэсгийнхээ 2-р байрт бичигдэж байна

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн тав дахь тоглолтууд боллоо. 

А хэсэгт Италийн Наполи талбайдаа Шотландын Рейнжерс клубтэй тоглож 3-0 харьцаагаар бутниргэлээ. Тоглолтод 11 минутад Симеоне, 16 минутад Симеоне, 80 минутад Эстигор нар гоолджээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолтод Неддерландын Аякс талбайдаа Английн Ливерпүүл клубыг хүлээн авч тоглож 0-3 харьцаагаар Ливерпүүл яллаа. Тус тоглолтын салхийг Салах 42 минутад гоолдсон бол 49 минутад Нуньес, эцсийн цэгийг Эллиот 52 минутад Салахын дамжуулалтаар гоолджээ.

Улмаар Наполи ганц ч хожигдолгүйгээр хэсгийг тэргүүлж 15 оноотой болж хэсгээс гарах эрхтэй болсон бол Ливерпүүл ганц хожигдолтой нийт 12 оноотойгоор тэдний араас гарахаар боллоо.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

Наполи /Итали/ 3 : 0 Рейнжерс /Шотланд/
Аякс /Неддерланд/ 0 : 3 Ливерпүүл /Англи/
Брюгге /Бельги/ 0 : 4 Порту /Португал/
Атлетико  /Испани/ 2 : 2 Байер Леверкузен /Герман/
Барселона /Испани/ 0 : 3 Бавари Мюнхэн /Герман/
Интер /Итали/ 4 : 0 Виктория Пльзень /Чех/
Тоттенхэм /Англи/ 1 : 1 Спортинг  /Португал/
Айнтрахт Франкфурт /Герман/ 2 : 1 Марсель /Франц/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.