Сүмо бөхийн Намрын башё энэ сарын 13-нд эхэлнэ

Сүмо бөхийн Намрын башё энэ сарын 13-нд эхэлнэ

Японы Фүкүокад энэ сарын 13-нд эхлэх мэргэжлийн сүмо бөхийн тэмцээний банцүкэ гарчээ.

Намрын тэмцээнд кадобан барилдаж, 11 унасан Митакэүми озэки цолоо алдаж, баруун жигүүрийн сэкивакэд буулаа. Ичиножёо комүсүбигээс маэгаширагийн хоёрт, Миторюү дээд зиндаанаас жюүрёод унасан байна.

Өнгөрсөн тэмцээний аварга Тамаваши комүсүби болж, санякүд дэвшсэн хамгийн ахмад бөхийн рекордын гуравт бичигдлээ.

Манай Азүмарюү дөрвөн тэмцээний дараа дээд зиндаанд эргэн ирэх нь.

Арваннэгдүгээр сарын тэмцээний банцүкэд 43 дэвжээний 606 бөх бичигдсэн нь өмнөх башёгоос 15 бөх цөөрчээ. Хамгийн олон бөхтэй нь 27 бөхтэй Коконоэ дэвжээ.

Манай Миторюүгийн "Нишикидо" дэвжээ ганц сүмочтой хэвээр. Гэхдээ энэ дэвжээ бүх бөх нь 100 хувь сэкитори гэсэн өвөрмөц амжилттай.

Кюүшюү башё банцүкэ

Ёкозүна Тэрүнофүжи

Такакэйшёо Озэки Шёодай

Вакатакакагэ Сэкивакэ Хоошёорюү

Сэкивакэ Митакэүми

Тамаваши Комүсүби Кирибаяма

Тобизарү Комүсүби Дайэйшёо

Такаясү Маэгашира-1 Котоновака

Мэйсэй М-2 Ичиножёо

Үра М-3 Мидорифүжи

Вакамотохарү М-4 Саданоүми

Хокүтофүжи М-5 Нишикифүжи

Нишикиги М-6 Рюүдэн

Эндо М-7 Миёогирюү

Такарафүжи М-8 Точиношин

Таканошёо М-9 Аби

Аойяма М-10 Чиёошёома

Ооношёо М-11 Котошёохо

Котоэко М-12 Чиёотайрюү

Окиноүми М-13 Оохо

Ичиямамото М-14 Азүмарюү

Кагаяки М-15 Атамифүжи

Тэрүцүёоши М-16 Хирадоүми

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

Б-3 Миторюү Б.Төрболд

З-6 Хокүсэйхо Э.Даваанинж

Б-9 Дайшёохо Ч.Шижирбаяр

Б-12 Оошёоүма П.Дэлгэрбаяр

Макүшита

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-12 Хокүтэнкай Г.Сүхбат

З-23 Тамашёохо Э.Энхманлай

Б-39 Хокүтомарү Н.Чинзориг

З-45 Араүма Б.Төртогтох

Санданмэ

Б-2 Токисоүма Б.Анхбаяр

Б-7 Саданохикари Д.Наранцогт

Б-21Котокэнрюү Г.Билгүүн

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.