2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх “D” хэсгийн тоглолтууд өчигдөр Улаанбаатарт тэр дундаа 3000 хүний суудалтай “UG Arena”-д эхэлсэн. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайз, Тайти улсын багтай өрсөлдөх бөгөөд өнөөдөр эхний тоглолтоо Малайз улсын багтай хийнэ.
Харин манай багийн Э.Дөлгөөн гараа гэмтээсний улмаас энэ тоглолтуудад оролцох боломжгүй болсон юм.
Өчигдөр нээлтийн тоглолтод Таити болон Вьетнамын шигшээ багуудын хооронд болсон бөгөөд үндсэн цагт 41-84 харьцаагаар Вьетнамыг ялалтаар өндөрлөсөн юм. Харин өчигдөр болсон сүүлийн тоглолт Малайз болон Тайландын шигшээ багийн хооронд болсон бөгөөд үндсэн цаг 78-103 харьцаагаар Тайландын ялалтаар өндөрлөлөө.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.