Аваргууд айлын талбайгаас хожил байгуулж чадаагүй байна

Аваргууд айлын талбайгаас хожил байгуулж чадаагүй байна

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрйин сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа өнгөрсөн жилийн аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 119-130 харьцаагаар Санс хожлоо. Улмаар 9 хожил, 5 хожигдолтой болж өрнөд бүсийн хоёрт бичигдэж байгаа бол Уорриорс 6 хожил, 9 хожигдолтойгоор өрнөд бүсийн 12-рт бичигдэж байна. Аваргууд одоогоор айлын талбайгаа хожил байгуулж чадаагүй байгаа бөгөөд Санстай энэ улиралд хоёр дахь удаагаа таарч тоглож хоюуланд нь хожигдоод байна.

Тус тоглолтод Крис Пол тоглоогүй бөгөөд Камирон Пэй 29 оноогоор бага тэргүүлсэн бол Дэвин Бүүкэр 27 оноо, Майкл Бриджс 23 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 50 оноо, 9 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бөгөөд Клэй Томпсон 19 оноог авсан ч бусад нь тааруухан тоглолтыг үзүүлжээ

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 125-113 Шарлот Хорнетс

Минносато Тембэруолвс 126-108 Орлондо Межик

Оклахома Сити Тандер 121-120 Вашингтон Уйзардс

Бостон Селтикс 126-101 Атланта Хаукс

Миами Хит 104-112 Торонто Репторс

Клевлэнд Кавалерс 98-113 Милоуки Багс

Чикаго Буллз 110-124 Нью-Орлэйн Паликанс

Хьюстон Рокетс 101-92 Даллас Мавирекс 

Нью-Иорк Никс 106-103 Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.