Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний сенсаацыг Саудын Араб Аргентины шигшээг хожиж дуулиан тарилаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний сенсаацыг Саудын Араб Аргентины шигшээг хожиж дуулиан тарилаа

ДАШТ-ий "C" хэсгийн эхний тоглолт тав дахь дэлхийн аваргадаа оролцож буй Лионел Месси тэргүүтэй Аргентин болон Саудын Арабын шигшээ багийн хооронд эхэллээ. Тоглолтын салхийг 11 минутад Месси торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн.

Түүний дараа Аргентинчууд Саудын Арабын хаалганы торыг гурван ч удаа дотроос нь хөдөлгөсөн ч отон тоглолтын дүрэм зөрчсөн тул гоолыг тооцсонгүй. Хоёрдугаар үе эхлэхэд Саудын Арабчууд эрс шийдэмгий довтолж тэнцээний гоолыг 48 минутад Салех Алшер хийсэн бол үүнээс таван минутын дараа Салем Алдавсари оруулж 1-2 харьцаагаар тоглолтыг тэргүүлж эхэлсэн нь хэний ч таамаглаагүй дүнд хүрсэн байлаа. Гэнэт гоол алдан хожигдож эхэлсэн

Аргентинчууд гурван давхар сэлгээ хийлээ. Аргентины сэлгээ үр дүнгээ үзүүлэхгүй байсаар тоглолтын үндсэн цаг дуусаж энэ дэлхийн аваргын хамгийн бага чансаатай (Дэлхийд 51-т) Саудын Арабын шигшээ багт хожигдлоо. Европын том лигт тоглодог тамирчингүй Саудын Араб дэлхийн аваргын анхны дуулианыг дэгдээлээ.

Саудын Арабын шигшээ багийн дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагт 21:00 цагаас Польшийн багийн эсрэг тоглох бол Аргентин арваннэгдүгээр сарын 27-ны Ням гарагт 03:00 цагт Мексикийн багтай тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.