Тунисын шигшээ Францыг хожсон ч, хэсгээсээ гарч чадсангүй

Тунисын шигшээ Францыг хожсон ч, хэсгээсээ гарч чадсангүй

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд болж байна. D хэсгийн сүүлийн тоглолт болсон бөгөөд тус хэсэгт Франц, Австрали, Тунис, Дани гэсэн багууд орсон юм.

Францын баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тунисын эсрэг хийж 1-0 харьцаагаар хожлоо. Тоглолтын салхийг 58 минутад Тунисийн хамгийн туршлагатай тоглогч Вахби Хазри өөрийн ур чадвараар гоолджээ. Гэвч тоглолтын эцэст Франц тооны харьцааг тэнцүүлсэн ч шүүгч тус гоолыг тооцоогүй бөгөөд улмаар Тунис хожлоо.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Австрали болон Данийн багуудын хооронд болж 1-0 харьцаагаар Австрали хожлоо. Тус тоглолтын цор ганц гоолыг 60 минутад Австралийн довтлогч Мэтью Леки оруулжээ.

Улмаар тус хэсгээс Франц, Австрали багууд гарч бөгөөд ижил зургаан оноотой болсон Франц гоолын зөрүүгээр тэдний дээр бичигдэж хэсгийг тэргүүлжээ.

Австралийн шөвгийн 16-д Аргентины багтай арванхоёрдугаар сарын 4-ны ням гарагийн шөнө 03:00 цагт тоглох бол Францын баг шөвгийн 16-д Польшийн шигшээтэй арванхоёрдугаар сарын 4-ны ням гарагийн орой 23:00 цагт тоглоно.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.