Үхлийн хэсгээс Япон, Испаний багууд гарч, Герман мултарлаа

Үхлийн хэсгээс Япон, Испаний багууд гарч, Герман мултарлаа

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд болж байна. Е хэсгийн сүүлийн тоглолт болсон бөгөөд тус хэсэгт Япон, Испани, Герман, Коста Рика гэсэн багууд орсон юм.

Үхлийн хэсгийн сүүлийн тоглолтоо Японы шигшээ Испаний багтай хийж 2-1 харьцаагаар Япон хожлоо. Тус тоглолт салхийг Испаний тоглогч Альваро Мората 11 минутад оруулж эхний үе дуусчээ. Тэрбээр хэсгийн шатны 3 тоглолтод дараалан гоол оруулсан байна. Харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад 48 минутад Рицү Доан тэнцүүлсэн бол 51 минутуд Ао Танака мөргөж гоолдож тэргүүллийг авчирсан байна.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Герман болон Коста Рикагийн багуудын хооронд болж 4-2 харьцаагаар Герман хожлоо. Тоглолтыг салхийг 10 минутад Серж Гнабри гоол оруулж эхний үед өндөрлөв. Хоёрдугаар үе эхлээд удаагүй 58 минутад Елцин Тахеда, 70 минутад Хуан Пабло Варгас гоол оруулж Коста Рика тэргүүлж эхэлж, хэсгээс гарах боломжтой болсон. Гэвч Германы сэлгээний тамирчид үр дүнгээ өгч 73, 85 минутад Кай Хаверц, 89 минутад Никлас Фулкруг гоол оруулж Герман хожлоо.

Улмаар тус хэсгээс Японы нэгээр гарч Испани, Германы багууд дөрвөн оноотойгоор тэнцсэн бөгөөд Испани гоолын зөрүүгээр хоёроор гарч Герман хэсгээсээ гарч чадалгүй мултарсан байна. Германчууд хоёр дэлхийн аварга дараалж хэсгээсээ гарч чадалгүй нутаг буцлаа.

Шөвгийн 16-д Японы шигшээ арванхоёрдугаар сарын 5-ны даваа гарагийн орой 23:00 цагаас Хорватын багтай тоглох бол Испаний баг арванхоёрдугаар сарын 6-ны мягмар гарагийн орой 23:00 цагаас Мароккогийн багтай тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.