NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Шарлот Хорнетс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст есөн оноогоор Хорнетс хожигдож байсан бол гуравдугаар үед гайхалтай 15 оноог илүү авснаар тэргүүлж эхэлсэн юм. Гэвч шийдвэрлэх үеийн төгсгөлийг Кавай Леонард шийдсэнээр 119-117 харьцаагаар Клипперс хожлоо.
Улмаар улирлын 14 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийн 6-д бичигдэж байгаа бол Хорнетс 7 хожил, 14 хожигдолтой байна.
Тус тоглолтод Пол Жорж 19 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кавай Леонард 16 оноо, Рижжи Жейксон, сэлгээнээс Николис Батум нар 13 оноог авчээ. Эсрэг багаас Келли Үбрэй28 оноо, ПЖ Вашингтон 26 оноог авчээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.