NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетс багтай улирлын гурав дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод хожигдож дараагийн тоглолтод хожоод байсан Лейкэрс энэ удаагийн тоглолтод гуравдугаар үеийн төгсгөлийг гайхалтай хийснээр 108-126 харьцаагаар хожлоо.
Улмаар улирлын 12 хожлоо байгуулсан бол Наггетс17 хожил, 11 хожигдолтой болжээ. Тус тоглолтод Энтони Дэвис эхний үед 10 оноог аваад байсан ч гэмтлийн улмаас цааш тоглох боложмгүй болжээ. Харин тус багаас Лербон Жеймс 30 оноо, 9 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Деннис Шройдер 15 оноо, сэлгээнээс Торас Брайнт 21 оноо, Рассел Уэстбрүүк 15 оноо, 11 самбар, 12 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө сэлгээнээс гарч тоглож трипл дабл гүйцэтгэж Межик Жонсонтой тэнцсэн бол өнөөдөр Лэйкерсийн түүхэнд сэлгээнээс хоёр трипл дабл хийж буй анхны тоглогч боллоо.
Харин эсрэг багаас Никола Ёокич 25 оноо, 11 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 23 оноо, 5 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.