“Ranking series”-ээс Т.Тулга хоёр дахь алтаа зүүж, Н.Наранхүү үзүүрлэлээ

“Ranking series”-ээс Т.Тулга хоёр дахь алтаа зүүж, Н.Наранхүү үзүүрлэлээ

UWW-гийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхнийх “Zagreb Open” Хорватын нийслэл Загребийн “Dom Sportova Sport Hall”-д болж байгаа билээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд болж 61 кг-ын жинд “U23” нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү мөнгөн медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Францын Адам Бибулатовыг 10:0-ээр, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг 4:4-өөр ялж шигшээд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны Азийн аварга Ираны Реза Атритай учраа таарсан.

Н.Наранхүү өнгөрсөн жилийн Белградын дэлхийн аваргад энэ даваанд иран эрд ялагдаж байсан бөгөөд энэ удаа мэхээ дутуу хийж хашир туршлагатай өрсөлдөгчдөө даралтаар цэвэр ялагдаж үзүүрлэв.

Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэхээр болов. Тэрбээр Загребт 1/8 шигшээд Аргентиний Агустин Алехандро Дестрибатсыг 11:0-ээр, АНУ-ын шөвгийн наймд Эван Хендерсоныг 12:1-ээр, хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын аварга Унгарын дагестан легионер Исмаиль Мусукаевыг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Динмухамед Кунаевын ОУТ-д шигшээд ялж байсан АНУ-ын Жозеф Маккенаг 4:1-ээр тус тус ялж алтан медалийн тавцанд зогссон.

Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнд хоёр дахиа алтан медалиа зүүж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн зургадугаар сард Алматыд Болат Турлыхановын тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.