"Дэйтон" их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тамирчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн freshman ("шинэков" буюу 1-р курсын) оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгджээ.
Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглосон бөгөөд эдгээр шинэ тоглогчдын дундаас Ш.Энхийн-Од ийнхүү шилдэг таван тоглогчийн тоонд багтлаа.
116 жилийн түүхтэй, эгнээндээ 1281 их сургууль, коллежийн нэгтгэдэг Үндэсний оюутны спортын холбоо буюу NCAA (National Collegiate Athletic Association) -ийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд энэ улирлаас тоглон Монгол хүний анхны "мөрийг" гаргасан нь Ш.Энхийн-Од болов.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.