Чикаго Буллс 8 дараалан хожоод байсан Филадельфиа 76 багийг хоёр нэмэлт цагт буулган авлаа

Чикаго Буллс 8 дараалан хожоод байсан Филадельфиа 76 багийг хоёр нэмэлт цагт буулган авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн гол тоглолт Филадельфи 76 талбайдаа Чикаго Буллс багийг хүлээн авч хоёр ч удаа нэмэлт цаг сунгаж тоглосон бөгөөд 109-105 харьцаагаар Бухнууд хожлоо. Улмаар улиралын 34 хожлоо байгуулж дорнод бүсийн 10-рт бичигдэж байгаа бол Сиксерс 48 хожил, 23 хожигдолтойгоор дорнод бүсийн 3-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Димар Деррозан 25 оноо, Зак Лавин 26 оноо, Никола Вучевич 21 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 37 оноо, 16 самбар, 3 хаалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Террэнс Макси 22 оноо, сэлгээнээс Мелтон 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 109-115 Шарлот Хорнетс
Чикаго Буллс 109
-105 Филадельфи 76 /2 нэмэлт цагт/
Минносато Тембэруолвс 140-134 Нью-Иорк Никс
Голдэн Стэйт Уорриорс 121-108 Хьюстон Рокетс
Даллас Мавирекс 108-112 Мемфис Гриззлис
Сакермэнто Кингс 120-128 Юта Жазз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.