NBA-ын шилдэг баг, шилдэг тоглогчдын тоглолтод энэ удаа Денвер Наггетс баг хожлоо

NBA-ын шилдэг баг, шилдэг тоглогчдын тоглолтод энэ удаа Денвер Наггетс баг хожлоо

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт өрнөд бүсийг тэргүүлж байгаа Денвер Наггетс талбайдаа дорнод бүсийг тэргүүлж байгаа Милоуки Багс багтай тоглож 106-129 харьцаагаар Наггетс яллаа. Улмаар улирлын 50 дахь хожлоо байгуулсан бол Багс 53 хожил, 21 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Никола Ёокич 31 оноо, 6 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 26 оноо, 6 самбар, 9 дамжуулалт, Майкл Портер ЖР 19 оноо, 7 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 31 оноо, 9 самбар, 4 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол, Крис Миддлетон, Брүүк Лопиз, Грэйсон Аллен нар тус бүр 13 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 130-143 Атланта Хаукс
Брүүклин Нетс 129
-100 Миами Хит
Милоуки Багс 106-129 Денвер Наггетс
Филадельфи 76 105-125 Финикс Санс
Юта Жазз 113-121 Сакермэнто Кингс
Нью-Орлэйн Паликанс 131
-110 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.