Леброн Жеймс гэмтлээс эргэн ирсэн ч баг нь ялагдал хүлээлээ

Леброн Жеймс гэмтлээс эргэн ирсэн ч баг нь ялагдал хүлээлээ

Өнөөдөр NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Чикаго Буллс багийг хүлээн авч тоглож 118-108 харьцаагаар Буллс ялалт байгууллаа. Улмаар 36 хожил, 38 хожигдолтой болж дорнод бүсийн 10-рт бичигдэж байгаа бол Лейкэрс 37 хожил, 38 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт бичигдэж байна.

Хоёр багийн дараагийн тоглолт пүрэв гарагийн өглөө буюу гуравдугаар сарын 30-ны өглөө болно.

Тус тоглолтод Зак Лавин 32 оноогоор багаа тэргүүлсэн бол Димар Дерөүзэн 17 оноо, 6 самбар, 10 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол эсрэг багаас Трой Бровн Жуниор 18 оноогоор багаа тэргүүлсэн бол Деннис Шройдер 17 оноо, Энтони Дэвис 15 оноо, 9 самбар, 5 дамжуулалт, Леброн Жеймс сэлгээнээс 19 оноо, 8 самбараас бөмбөг авчээ. Мөн түүний анхны баг болох Клевлэнд Кавалерс сүүлийн 25 жилд анх удаагаа Леброн Жеймсгүйгээр плэйоффт шалгарчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Даллас Мавирекс 104-110 Шарлот Хорнетс
Чикаго Буллс 118
-108 Лос Анжелес Лейкэрс 
Мемфис Гриззлис 123-119 Атланта Хаукс
Сан Антонио Спөрс 93-137 Бостон Селтикс
Хьюстон Рокетс 91-108 Клевлэнд Кавалерс
Брүүклин Нетс 106-119 Орлондо Межик
Вашингтон Уйзарсд 104-114 Торонто Репторс
Оклахома Сити Тандер 118
-112 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.