А хэсгээс Франц нэгээр, Швейцарь хоёроор гарлаа

А хэсгээс Франц нэгээр, Швейцарь хоёроор гарлаа
Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлж, хасагдах шатанд шалгарах багуудын нэг эхнээсээ эцэслэн тодорч байна. Өнгөрсөн шөнө А хэсгийн хоёр тоглолт болж, нэг, хоёроор гарах багуудын нэр тодорсон юм. 
 
Ерөөс энэ хэсгээс хасагдах шатанд шалгарах нь тодорхой болоод байсан Францийн шигшээ хүчтэй өрсөлдөгч Швейцарьтай тулж, 0:0-ээр тэнцлээ. Ингэснээр Франц 7 оноотой болсон бол Швейцарт 5-тай болж, хэсгээс нэг, хоёроор гарсан юм. 
 
Тэгвэл нөгөө талд Румыны шигшээ Албанитай тулсан. Энэ тоглолтод Албани өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, 3 оноотой боллоо. Ингэснээр хэсгээс гурваар гарах боломж найдвар байгаа юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 43 дахь минутад Садику оруулж, багтаа гурван оноо авчирсан байна. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.