Йоахим Лев: 16 багтай бол тэмцээний эхний өдрөөс л гайхалтай тоглолтууд болох байлаа

Йоахим Лев: 16 багтай  бол  тэмцээний эхний өдрөөс л гайхалтай тоглолтууд болох байлаа
Евро-2016 тэмцээнд энэ удаад 24 баг оролцож байгаа билээ. Тэгвэл энэ талаар Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лев өөрийн байр сууриа илэрхийлжээ. 
 
Тэрбээр “16 баг тоглодог байх нь илүү дээр байсан юм. Тэмцээний эхний өдрөөс гайхалтай тоглолтууд болох байлаа. Одоо хуучин шигээ болгоно гэж байхгүй л дээ. Тийм болохоор хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй л дээ. 
 
Энэ удаагийн тэмцээнд олон баг хамгаалах тактик баримталж, түүнийгээ ч сайн хийж байна. Албани, Уэльс зэрэг жижиг орны шигшээ багууд хамгаалах тактикийг үнэхээр сайн хийж сурчихаж.  Испанийн шигшээ баг Туркийг 3:0-ээр хожихоос өмнө нэг тоглолтод дунджаар хоёр гоол л оруулж байсан шүү дээ” хэмээн ярьжээ.   
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.