NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай цувралын эхний тоглолтыг хийж эцсийн мөчид 117-112 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт тавдугаар сарын 5-ны өглөө 09:00 цагт Уорриорсын талбайд болно.
Тус тоглолтод Энтони Дэвис 30 оноо, 23 самбар, 5 дамжуулалт, 4 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 22 оноо, 11 самбар, 3 хаалт, Ди Анжело Рассел 19 оноо, 6 дамжуулалт, сэлгээнээс Дэннис Шройдер 19 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 25 оноо, Жордан Пүүл 21 оноог авчээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Миами Хит 105-111 Нью-Иорк Никс /1-1/
Лос Анжелес Лейкэрс 117-112 Голдэн Стэйт Уорриорс /1-0/
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.