Эмбийд, Макси хоёр 63 оноог авч, цувралыг тэргүүлж эхэллээ

Эмбийд, Макси хоёр 63 оноог авч, цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа Филадельфи 76 багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 115-103 харьцаагаар Сиксерс ялалт байгууллаа. Улмаар цувралыг 3-2 харьцаатай болгож тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын зургаа дахь тоглолт тавдугаар сарын 12-ны өглөө 07:30 цагт Сиксерсийн талбайд болно.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 33 оноо, 7 самбар, 4 хаалтаар багаа тэргүүлсэн бол Тиреси Макси 30 оноо, 7 самбар, Жеймс Харден 17 оноо, 8 самбар, 10 дамжуулалт, Тобиас Харрис 16 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жэйстон Тэйтум 36 оноо, 10 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 24 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 115-103 Бостон Селтикс /3-2/

Финикс Санс 102-118 Денвер Наггетс /2-3/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.