Манай эрэгтэй, эмэгтэй 3x3 багууд ДАШТ-ий хуваарь

Манай эрэгтэй, эмэгтэй 3x3  багууд ДАШТ-ий хуваарь

FIBA 3x3 Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг тэмцээний чансааны 11-р байрт эрэмбэлэгдэж байгаа буюу "С" хэсэгт Унгар, Чех, АНУ, Канад улсын шигшээ багуудтай хамт багтаад байна.

Хэсгийн багуудын тэмцээний чансааны байдал:

- АНУ (#3)

- Канад (#7)

- Унгар (#13)

- Чех (#16)

Унгарын эмэгтэй шигшээ баг түүхэндээ дэлхийн аваргаас хоёр удаа мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Харин Чехийн шигшээ багийн хувьд 2016 оны дэлхийн аварга баг. Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтсан билээ.

2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр

  • 17:25 Монгол VS Унгар
  • 19:25 Чех VS Монгол

2023 оны зургадугаар сарын 01-ны өдөр

  • 17:00 Монгол VS АНУ
  • 18:00 Канад VS Монгол

Харин эрэгтэй шигшээ баг D хэсэгт багтсан бөгөөд хэсэгтээ Нидерланд (#4), Монгол (#6), Швейцар (#12), Япон (#13), Унгар (#19) улсын багуудтай оржээ. Манай эрэгтэй багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар багтсан билээ.

2023 оны тавдугаар сарын 31-ны өдөр

  • 18:00 Монгол VS Унгар
  • 20:00 Нидерланд VS Монгол

2023 оны зургадугаар сарын 02-ны өдөр

  • 20:00 Монгол VS Швейцар
  • 21:25 Япон VS Монгол

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.