Улсын гарди М.Бадарч, улсын харцага Ц.Бямба-Отгон нар түрүү, үзүүр булаалдахаар боллоо

Улсын гарди М.Бадарч, улсын харцага Ц.Бямба-Отгон нар түрүү, үзүүр булаалдахаар боллоо

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.

Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүр булаалдахаар Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, шинээр улсын гарди цолны болзол хангасан улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон нар шалгарлаа.

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, "Их Монгол" Сан, Эм Жи Ө транс ХХК-ий бөх улсын аварга Оргихын Хангайгаар найм давсан бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, шинээр улсын заан цолны болзол хангасан улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсууриар найм давлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.