Роналдо 4 гоол оруулж, Португал эхний хожлоо авлаа

Роналдо 4 гоол оруулж, Португал эхний хожлоо авлаа

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн В хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байсан Швейцарийн шигшээ баг хоёрдугаар тойрогт Унгарын талбайд зочилж, 2:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна.

Тоглолтын 51 дэх минутад Сеферович гоолдож, Швейцарь тэргүүлж эхэлсэн. Тэгвэл ердөө л хоёрхон минутын дараа буюу 53 дахь минутад Салаи тэнцүүлсэн. Харин 67 дахь минутад Родригес гоолдож, дахин зочид тэргүүлж эхлэв. Гэвч 71 дэх минутад өнөөх Салаи тэнцүүлж дөнгөсөн юм. Тэгвэл Швейцариас 89 дэх минутад Штокер гоолдож, эцсийн мөчид багтаа ялалт авчирчээ.

Энэ хэсгийн хоёр дахь тоглолт Латви болон Фарерын арлуудын хооронд болж, зочид 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр Фарерын арлын баг 4 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 19 дэх минутад Наттестад тооны харьцааг нээсэн бол Эдмундссон 70 дахь минутад гүйцээжээ.

Тэгвэл эхний тойрогтоо хожигдоод байсан Португалын шигшээ баг энэ удаад талбайдаа Андорраг хүлээж авч, 6:0-ээр бутниргэлээ.  Энэ тоглолтод Роналдо 2, 4 47, 68 дахь минутад дөрвөн гоол оруулж, покер хийсэн юм. Тэгвэл 44 дэх минутад Жоау Канселу, 86 дахь минутад Андре Силва нар нэг нэгийг нэмэрлэжээ. Ингэснээр Португал эхний хожлоо авч, 3 оноотойгоор хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.