Бельги, Грек хоёр дахь хожлоо авлаа

Бельги, Грек хоёр дахь хожлоо авлаа

Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн Н хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийг тэргүүлж байсан Бельгийн баг энэ тойрогт Босни Герцеговиныг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр дахь хожлоо авч, 6 оноотой хэсгээ тэргүүлж байна.

Тоглолтын 26 дахь минутад Спахич өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Улмаар 29 дэх минутад Азар нэгийг нэмсэн бол Алдервейрелд 60 дахь минутад багийнхаа гурав дахь гоолыг оруулжээ. Харин Лукаку 79 дэх минутад гүйцээснээр, багтаа гурван оноо авчирсан байна.

Мөн энэ тойрогт Грекийн шигшээ баг талбайдаа Киприйг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 12 дахь минутад Митроглу тооны харцааг нээсэн бол Манталос 42 дахь минутад гүйцээжээ.

Хэсгийн гурав дахь тоглолт Эстони болон Гибралтарын хооронд болж, талбайн эзэн баг 4:0-ээр бутниргэлээ. Ингэснээр Эстони эхний хожлоо авч, 3 оноотой боллоо. Тоглолтын 47, 70 дахь минутад Кяйт хоёрыг оруулсан бол Васильев 52, Мошников 88 дахь минутад нэг нэгийг нэмжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.