Жүжигчин Паниныг Эстонид саатуулжээ

Жүжигчин Паниныг  Эстонид саатуулжээ

Оросын кино жүжигчин Алексей Паниныг Эстонийн нийслэл Таллинд саатууллаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлснийг Sputnik Ближнее Зарубежье хэвлэл дамжууллаа. Энд нийтэлсэн дүрс бичлэг дээр Панинд гав зүүн цагдаагийн машинд суулгаж байна. Жүжигчнийг  “зочид буудалд байгаа мэтээр” авирлаж нутгийн нэгэн иргэний байшинг эвдэлж сүйтгэсэн гэж буруутгажээ.

Өнгөрөгч 2022 оны аравдугаар сард Крымын гүүрийг дэлбэлсний  дараа терроризмыг зөвтгөсөн хэмээн жүжигчин Панинд эрүүгийн хэрэг үүсгэн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас  эрэн сурвалжилж байгаагаа тавдугаар сард зарласан юм.

Алексей Панин Оросын тухай, Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны тухай удаа дараа шүүмжлэлтэй хандаж, ярьж хэлж байсан юм. Панин бас онгоцонд согтуугаар үймээн дэгдээж, ЗХУ, аугаа их Эх орны дайнд ялсан тухай сөргөөр ярьж, Санкт-Петербургийн цагдааг доромжилж дуулиан тарьж байсан удаатай.

Эх сурвалж: Монголын Мэдээ сонин

2023 оны есдүгээр сарын 07. Пүрэв. №141 (5869)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ