Улаанбаатар хотын Мишээл экспод энэ сарын 4-7-ны өдрүүдэд сүүлийн үеийн гоо сайхны бараа, бүтээгдэхүүний “HEALTH and BEAUTY-2025” үзэсгэлэн худалдаа нээгдэн ажиллалаа. Уг үзэсгэлэн худалдааны үеэр БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн “моодонд” ороод байгаа, бүсгүйчүүдийн дунд трэнд болоод буй, эмзэг мэдрэмтгий арьс арчилгаа, эмчилгээний гоо сайхны “АТОНО-2” брэндийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

“АТОНО-2” брэндийн нүүр царай болсон, тус улсын 2024 оны мисс Пак Е-бин, Пак Е-рим нар хүрэлцэн ирж, энэ үйл ажиллагаанд оролцсон байна. БНСУ-ын 2024 оны “Мисс Кореа” уралдааны тэргүүн байруудад шалгарч байсан хоёр бүсгүй Монгол Улсад айлчлан “Health and beauty-2025” экспод оролцохын зэрэгцээ хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тэд Хүүхдийн төв сувилалд зочлон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг өгчээ.



.jpg)

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.