Голдэн Стэйт Уорриорс баг Клевлэнд Кавалерс багт дахиад хожигдлоо

Голдэн Стэйт Уорриорс баг Клевлэнд Кавалерс багт дахиад хожигдлоо

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Клевлэнд Кавалерс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод зургаан хоногийн өмнө болж Кавалерс 104-115 хожиж, 2016 оны зул сарын баярын тоглолтоос хойш анх удаагаа Уорриорс хожсон. Харин өнөөдрийн тоглолтод зочин баг эхний үед нэг онооны дутуу дуусгасан бол хоёрдугаар үед 17 оноог илүү авснаар тэргүүлж эхэлсэн юм.

Гэвч гуравдугаар үе Уорриорсын үе болж онооны зөрүүг нэг болгож ойртуулсан ч шийдвэрлэх үед Кавалерс дахин онооны зөрүүг холдуулснаар 118-110 харьцаагаар хожлоо. Улмаар энэ улиралд хоёр таарах учраатай бөгөөд хоёр учраандаа хоюуланд нь хожил байгуулжээ. Улмаар Кавалерс улирлыг дөрвөн хожил, таван хожигдолтой болсон бол Уорриорс зургаан хожил, дөрвөн хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Донован Митчел 21 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дариус Гарланд, Эван Мобли 19 оноо, сэлгээнээс Крис Ливэрт 22 оноог авсан бөгөөд гарааны тоглогчид бүгд 12-оос дээш оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 30 оноог авсан бөгөөд 22000 оноогоо авсан байна. Мөн Клэй Томпсон 14 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 97-112 Орлондо Межик
Торонто Репторс 94-117 Бостон Селтикс
Миами Хит 117
-109 Атланта Хокс
Клевлэнд Кавалерс 118-110 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ