Индиана Пэйсэрс ялалт байгуулж, аваргын цомын төлөө тоглохоор боллоо

Индиана Пэйсэрс ялалт байгуулж, аваргын цомын төлөө тоглохоор боллоо

NBA-ын улирал дундах цомын тэмцээнийг энэ улиралаас эхлэн зохион байгуулж байгаа билээ. Тус тэмцээний хагас шигшээд цор ганц тоглолтууд Лас Вегас хотод өнөөдөр болсон бөгөөд эхний тоглолтод Индиана Пэйсэрс болон Милоуки Багс багуудын хооронд болжээ. Тоглолтын эхний хагас 12 онооны тэргүүллийг аваад байсан Пэйсэрс гуравдугаар үед тэргүүллээ алдаж гурван оноогоор хожигдож дуусгажээ. Шийдвэрлэх үеийн сүүлийн хоёр минутад Пэйсэрсийн гол тоглогч болох Халибуртон гайхалтай байснаар тоглолтыг 128-119 харьцаагаар дуусгажээ. Улмаар анх удаагаа зохиогдож байгаа улирал дундах цомын төлөөх тоглолтын аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч нь Лос Анжелес Лейкэрс болон Нью-Орлэйн Паликансын хожсон багтай нь ням гарагт буюу энэ сарын 10-ны өглөө 09:30 цагт тоглоно.

Тус тоглолтод Тайрис Халибуртон 27 оноо, 7 самбар, 15 дамжуулалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Майлс Турнер 26 оноо, 10 самбар, Оби Топпин 14 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 37 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Меддлетон 20 оноо, 7 самбар, Диман Лилард 24 оноо, 7 самбар, 7 дамжуулалт, Брүүк Лопиз 18 оноо, 6 самбар, 4 хаалтыг гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ