Моуриньо ирэх нэгдүгээр сард Матичийг авахаар төлөвлөж байна

Моуриньо ирэх нэгдүгээр сард Матичийг авахаар төлөвлөж байна

Английн Лондон хотын “Челси” клубын хагас хамгаалагч Неманья Матич Португал мэргэжилтэн Жозе Моуриньотай дахин хамтарч ажиллаж магадгүй байгаа ажээ. TMW-гийн мэдээлж байгаагаар өдгөө 28 настай Серби хагас хамгаалагчтай “Манчестер Юнайтед” ирэх нэгдүгээр сард гэрээ байгуулахаар ажиллаж буй юм байна.

“Челси” 2014 онд Матичийг “Бенфика” клубээс худалдаж авахад Моуриньо гол санаачилгыг гаргаж байсан аж.  Тэгвэл энэ удаад ч Жозе түүнийг өөрийнхөө удирдаж буй багт авахаар ажиллаж байгаа бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.