2018 онд Орост болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Өмнөд Америкийн бүсийн 10 дугаар тойргийн тоглолтууд өнөөдөр боллоо. Энэ тойрогт Бразилын шигшээ баг Венесуэлийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 21 оноотой болж, хэсгийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын 8 дахь минутад Габриэл Жезус тооны харьцааг нээсэн бол Виллиан 53 дахь минутад гүйцээжээ.
Тэгвэл Уругвайн шигшээ баг 10 дугаар тойрогт Колумбын талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 20 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Колумба 17 оноотой, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын 15 дахь минутад талбайн эздээс Агиляр гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 27 дахь минутад зочдоос Кристиан Родригес тэнцүүлсэн бол Луис Суарес 73 дахь минутад Уругвайд тэргүүлэл авчирчээ. Гэвч 84 дэх минутад Колумбын хамгаалагч Йерри Мина гоолдсоноор тэнцүүлж дөнгөжээ.
Энэ тойрогт Эквадор тэнцсэнээр 17 оноотой 3 дугаар байрт бичигдэж байгаа бол Аргентин хожигдож, 16 оноотой тавдугаар байрт жагсч байна. Өмнөд Америкийн бүсээс эхний дөрвөн байрт шалгарсан баг дэлхийн аваргад шууд оролцох юм. Харин тавдугаар байрын баг плей-оффын тоглолт хийнэ.
Бусад тоглолтын үр дүн
Болив 2-2 Эквадор
Чили 2-1 Перу
Аргентин 0-1 Парагвай
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.