Лос Анжелес Лейкэрс хоёр нэмэлт цаг сунгаж Уорриорсыг талбайд нь буулгаж авлаа

Лос Анжелес Лейкэрс хоёр нэмэлт цаг сунгаж Уорриорсыг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Голдэн Стэйт Уориорс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай энэ улирлын эхний тоглолтоо хийлээ. Хоёр баг эхний үеэс л хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж эхний хагсыг Лейкэрс таван оноогоор тэргүүлж дуусгасан ч гуравдугаар үеийн дунд хэсэгт 13 оноогоор Уорриорс хожиж эхэлсэн. Гэвч шийдвэрлэх үед тэрүүллээ алдаж төгсгөлд Стифэн Көрри хоёр оноог авснаар 118-118 харьцаагаар тэнцсэн юм. Улмаар нэмэлт цагт сунгаж гурван оноогоор хожигдож байх Клэй Томпсон холын зайнаас оруулж дахин нэмэлт цагт сунгасан бөгөөд улмаар эцсийн мөчид 145-144 харьцаагаар Леброн Жеймсийн торгуулийн шидэлтээр Лейкэрс хожил байгууллаа. Улмаар улирлын 24 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийн 9-р байрт эрэмбэлэгдэж байгаа бол Уорриорс 19 хожил, 24 хожигдолтой болж өрнөд бүсийн 12-р байрт бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 36 оноо, өөрийн замналын дээд 20 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 29 оноо, 13 самбар, 4 хаалт, ДиАнжело Рассел 28 оноо, 5 дамжуулалт, Остин Ревэрс 17 оноо, 6 дамжуулалтыг гүйтцэтгэжээ. Харин эсрэг багаас Стифэн Көрри 46 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 24 оноо, Жонотан Куминга, Эндрью Виггинс  нар тус бүр 22 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 118-104 Детройт Пистонс
Миами Хит 109-125 Нью-Иорк Никс
Филадельфи 76 105-111 Денвер Наггетс
Хьюстон Рокетс 104-106 Брүүклин Нетс
Лос Анжелес Клипперс 115
-96 Бостон Селтикс
Юта Жазз 134-122 Шарлот Хорнетс
Нью-Орлэйн Паликанс 117-141 Милоуки Багс
Минносато Тембэрволвис 112-113 Сан Антонио Спөрс
Лос Анжелес Лейкэрс 145
-144 Голдэн Стэйт Уорриорс /2 нэмэлт цагт/
Сакермэнто Кингс 120-115 Даллас Мавирекс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ