Дэвин Бүүкэр 44 оноог авсан ч баг нь Орлондо Межик багт хожигдлоо

Дэвин Бүүкэр 44 оноог авсан ч баг нь Орлондо Межик багт хожигдлоо

 NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Орлондо Межик талбайдаа Финикс Санс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтыг хийлээ. Эхний тоглолтод Санс талбайдаа хожоод байсан юм. Энэ удаагийн тоглолтод Санс эхний үед 9 оноог илүү аваад байсан ч үлдсэн гурван үед тааруурахн тоглолтын үзүүлснээр 98-113 харьцаагаар Межик хожжээ. Улмаар 24 хожил, 22 хожигдолтой болж дорнод бүсийн 8-рт бичигдэж байгаа бол Санс 26 хожил, 20 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Пауло Банкеро 26 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Маркэл Фульц 14 оноо, сэогээнээс Мориц Вагнер 16 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Дэвин Бүүкер 44 оноог авч бүх тоглогдчыг тэргүүлсэн бол Кэвин Дурант 15 оноо, Брэдли Бийл 9 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Оклахома Сити Тандер 104-120 Детройт Пистонс
Мемфис Гриззлис 110-116 Индиана Пэйсэрс
Торонто Репторс 125-126 Атланта Хокс
Финикс Санс 98-113 Орлондо Межик
Чикаго Буллс 104
-96 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ