Диман Лилард хоёр жил дараалж Бүх оддын холын зайны тэмцээнд түрүүллээ

Диман Лилард хоёр жил дараалж Бүх оддын холын зайны тэмцээнд түрүүллээ

NBA-ын Бүх оддын тоглолтын хоёр дахь өдрөө Индиана хотод үргэлжилж байна. Холын зайны тэмцээнд нийт найман тоглогчид оролцсон бөгөөд эхний шатанд 26 оноог авсан Дэмиан Лиллард, Карл-Энтони Таунс, Трей Янг, Тайрез Халибуртон гэсэн дөрвөн тамирчин тодорсон бөгөөд нэмэлт шидэлтийг хийж Тайрез Халибуртон 30 секутэнд 12 оноог авснаар хасагдаж аваргын төлөө Дэмиан Лиллард, Карл-Энтони Таунс, Трей Янг шалгарсан юм. 

Улмаар аваргын төлөө Дэмиан Лиллард 26 оноо, Трей Янг 24 оноо, Карл-Энтони Таунс 22 оноог авсан бөгөөд өнгөрсөн жилийн аварга Лиллард тэргүүлсэн юм.

Холын зайны тэмцээн 2024 оролцогчид:

Малик Бисли (Милоуки Бакс)
Жален Брансон (Нью-Иорк Никс)
Тайрез Халибуртон (Индиана Пэйсерс)
Дэмиан Лиллард (Милоуки Бакс) *
Лаури Маркканен (Юта Жаз)
Донован Митчелл (Клевлэнд Кавальерс)
Карл-Энтони Таунс (Минносато Тимберволвз)
Трей Янг (Атланта Хокс)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ