Ур чадварын тэмцээнд Индианагийн залуус тэргүүллээ

Ур чадварын тэмцээнд Индианагийн залуус тэргүүллээ

NBA-ын Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр Индиана хотод үргэлжилж байна. Тус тоглолтын эхний тэмцээн болох Ур чадварын тэмцээний дүрэм өөрчлөгдөж гурав жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд талбайн эзэд болох Индиана Пэйсэрс багийн залуус ялалт байгууллаа.

Тодруулбал, Пэйсерс /Тирез Халибуртон, Беннедикт Матхурин, Майлс Тернер/ эхний хоёр тойрогт тус бүр 100 оноотой ялалт байгуулсан. Бүх оддын баг /Скотти Барнс, Тайрез Макси, Трей Янг/ сүүлийн буюу 200 оноотой тэмцээнд түрүүлж багуудын оноо тэнцэв.

Улмаар Бүх оддын тоглолт нэмэлт тойргийн тэмцээнд талбайн голоос оруулах байсан бөгөөд Халибуртон 58.8 секундэд оруулснаар Пэйсэрс ялалт байгуулжээ.

Ур чадвар 2024 оролцогчид:

> Талбайн эзэд Пэйсерс баг - Тайрез Халибуртон (Инпиана Пэйсерс), Беннедикт Матхурин (Инпиана Пэйсерс), Майлс Тернер (Инпиана Пэйсерс)

> Драфтын тэргүүн сонголтын баг - Паоло Банчеро (Орлондо Межик), Энтони Эдвардс (Минносато Тимбервулвес), Виктор Вэмбаняма (Сан Антонио Спөрс)

> Бүх оддын тэмцээн оролцож байгаа баг - Скотти Барнс (Торонто Рапторс), Тайрез Макси (Филадельфи 76), Трей Янг (Атланта Хокс)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ