Тээврийн менежер Т.Хүрэлбаатар Но-ги төрөлд Жюү Жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Тээврийн менежер Т.Хүрэлбаатар Но-ги төрөлд Жюү Жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

“Бразилийн жюү жицүгийн но-ги 2024-Улсын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус тэмцээнд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Тээврийн инженер Т.Хүрэлбаатар оролцож, мөнгөн медаль хүртэн амжилт үзүүллээ. 

Т.Хүрэлбаатар нь Жюү жицү тулааны спортоор тууштай хичээллэж, 2023 онд зохиогдсон Олон улсын AJP Tour Ulaanbaatar тэмцээнээс мөнгөн медаль, Elf cup 2023 тэмцээнээс хүрэл медаль, Denk cup тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ