Бостон Селтикс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багийг 52 онооны зөрүүгээр хожлоо

Бостон Селтикс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багийг 52 онооны зөрүүгээр хожлоо

NBA-ын талбайд өнөөдөр найман тоглолт боллоо. 11 дараалсан хожил байгуулаад байсан Бостон Селтикс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Өмнөх тоглолтод Уорриорс нэмэлт цагт хожил байгуулаад байсан бол энэ удаа Селтикс эхний хагасыг 44 онооны зөрүүгээр илүүрхэж дуусгасан бол хоёрдугаар хагаст онооны зөрүүг холдуулж 52 болгож 88-140 харьцаагаар бутниргэсэн юм. Улмаар 48 дахь хожлоо байгуулж улирлыг итгэлт төгс тэргүүлж байгаа бол Уорриорс 32 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 27 оноо, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 29 оноо, сэлгээнээс Пэйтон Питчард 19 оноог авчээ. Эсрэг багаас Эндрью Виггинс тоглоогүй бөгөөд Стифэн Көрри  17 минут тоглож 4 оноо /9-0 холын зайнаас/, сэлгээнээс Лестер Күйнос 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 120-116 Даллас Мавирекс
Голдэн Стэйт Уорриорс 88-140 Бостон Селтикс
Лос Анжелес Клипперс 89
-88 Минносато Тембэрволвис
Детройт Пистонс 91-113 Орлондо Межик
Шарлот Хорнетс 106-111 Торонто Репторс
Нью-Иорк Никс 107
-98 Клевлэнд Кавалерс
Индиана Пэйсэрс 105-117 Сан Антонио Спөрс
Оклахома Сити Тандер 118
-110 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ