Милоуки Багс талбайдаа Лос Анжелес Клипперс багийг хожлоо

Милоуки Багс талбайдаа Лос Анжелес Клипперс багийг хожлоо

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Милоуки Багс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай энэ улиралд хоёр тоглохоос эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний хагасыг Клипперс долоон оноогоор тэргүүлж дуусгасан бөгөөд гуравдугаар үед нэг оноог илүү авснаар онооны зөрүүгээ найм болгожээ. Гэвч шийдвэрлэх үеийн дунд хэсгээс талбайн эзэд гайхалтай байснаар 13 оноог дараалж авсан бөгөөд эсрэг багаа ганц оноог алдаагүйгээр тэргүүлийг авч 106-113 харьцаагаар ялалт байгуулжээ. 

Багс хожсноор улирлын 41 дэх хожлоо байгуулж дорнод бүсийн хоёрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Бүх оддын тоглолтоос хойш таван тоглолтод бүгдэд нь хожоод байна. Харин эсрэг багаас 39 хожил, 41 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-рт байрт эрэмбэлэгдэж байна. 

Тус тоглолтод Яннис Антетокумпо тоглоогүй бөгөөд Диман Лилард багаа тэргүүлж 41 оноог авсан бол Патрик Бэверли 12 оноо, 9 самбар, сэлгээнээс Боби Портис 28 оноо, 16 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Жеймс Харден 29 оноо, 8  дамжуулалт, Пол Жорж 29 оноо, Кавай Леонард 16 оноог авсан ч бусад тоглогчид нь 7-оос доош оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Мемфис Гризлис 106-102 Брүүклин Нетс
Лос Анжелес Клипперс 106-113 Милоуки Багс
Портлэнд Трэйл Блэйзэрс 114-119 Минносато Тембэрволвис
Вашингтон Визардс 115-127 Юта Жаз
Чикаго Буллс 113
-109 Сакермэнто Кингс
Оклахома Сити Тандер 104-116 Лос Анжелес Лейкерс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ