Аваргуудын лиг: Барселона шөвгийн наймд шалгарлаа

Аваргуудын лиг: Барселона шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 багийн хариу тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө Испаний Барселона талбайдаа Италийн Наполи клубыг хүлээн авч тоглолоо. Өмнөх тоглолт Италийн клубын талбайд болж 1-1 харьцаагаар тэнцээд байсан билээ. Энэ удаагийн тоглолтод Барса талбайн давуу талаа ашиглаж эхний 20 минутад хоёр гоолыг оруулжээ. Тус гоолуудыг 15 дахь минутад Рафинья Диас дамжуулалтаар Фермин Лопес гоолдож тоглолтын салхийг нээсэн бол үүнээс хоёр минутын дараа Жоау Канселу хаалганд ойгоод гарч байсан бөмбөгийг цохиж оруулснаар баг нь тэргүүлж эхэлжээ.

Харин хариу гоолыг 30 дахь минутад Маттео Политано дамжуулалтаар Амир Рахмани гоолдож онооны зөрүүг багасгасан бол эцсийн цэгийг 83 минутад Польш довтлогч Роберт Левандовски гоолдож 3-1 харьцаагаар энэ удаагийн тоглолтод хожсон бол хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-2 харьцаагаар Барса шөвгийн наймд шалгарчээ.

Одоогоор аваргуудын лигийн шөвгийн найман багийн зургаан баг нь тодорсон бөгөөд Англиас Арсенал, Манчестер Сити, Испаниас Реал Мадрид, Барселона, Германиас Байер Мюнхэн, Францаас Парисын Сен-Жермен клубыг тодроод байна.

Харин өнөөдөр шөнө шөвгийн 16 багийн сүүлийн хоёр тоглолтууд болох бөгөөд Германы Борусия Дортмунд талбайдаа Нидерландын ПСВ Эндховен клубыг хүлээн авч тоглоно. Хоёр багийн өмнөх тоглолт ПСВ Эндховен талбайд бол 1-1 харьцаагаар дууссан билээ. Харин нөгөө тоглолт болох Испаний Атлетико Мадрид талбайдаа Италийн Интер клубыг хүлээн авч тоглох бөгөөд өмнөх тоглолт Интерийн талбайд болж 0-1 харьцаагаар хожиж байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ