“Сити”, “Тоттенхэм” тэнцэж, “Арсенал” оноо алдлаа

“Сити”, “Тоттенхэм” тэнцэж, “Арсенал” оноо алдлаа

Английн премьер лигийн 8 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Манчестер Сити” клуб талбайдаа “Эвертон”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Эхий зургаан тойрогт дараалан хожоод байсан “Сити” ийнхүү сүүлийн хоёр тойрогт нэг хожигдож, нэг тэнцэж, 5 оноо алдаад байна.

Тоглолтын 64 дэх минутад Лукаку улирлын 5 дахь гоолоо оруулж, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 72 дахь минутад Нолито гоол оруулж, багаа хожигдлоос аварчээ.

Эхний тойрогт “Ливерпүүл”-д хожигдсоноосоо хойш гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа “Арсенал” клуб энэ тойрогт талбайдаа “Суонси”-г хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 19 оноотой болсон ч гоолын зөрүүгээр хоёрдугаарт байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын 26, 33 дахь минутад Тео Уолкотт хоёрыг оруулсан. Ингэснээр 5 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтад орж ирлээ. Тэгвэл “Арсенал”-ын гурав дахь гоолыг 57 дахь минутад Өзил оруулжээ. Зочдоос Сигурдссон 38, Бастон 66 дахь минутад гоолджээ.

Өнгөрсөн тойрогт “Сити”-г буулгаж авч, хожигдоогүй цувралаа 7 болгоод байгаад “Тоттенхэм” наймдугаар тойрогт “Вест Бромович”-ын талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 18 оноотой болж, хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 82 дахь минутад талбайн эздээс Насир Шадли гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин “Тоттенхэм”-ээс Деле Алли 89 дэх минутад гоолдож, багаа хожигдлоос аварчээ.

Ингэснээр “Тоттенхэм” эхний 8 тойрогоос 5 хожиж, гурав тэнцэж, ганц ч хожигдолгүй тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Бусад тоглолтын үр дүн

Челси 3-0 Лестер

Сток Сити 2-0 Сандерланд

Борнмут 6-1 Халл Сити

Кристал Палас 0-1 Вест Хэм

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.