Бостон Селтикс энэ улиралд плэй оффын тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан анхны баг боллоо

Бостон Селтикс энэ улиралд плэй оффын тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан анхны баг боллоо

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа Финикс Санс багтай энэ улирлын хоёр дахь буюу сүүлийн тоглолтоо хийлээ. Өмнөх тоглолт хэдхэн хоногийн өмнө болсон бөгөөд Сансын талбайд Селтикс 10 онооны зөрүүгээр зочид хожсон бол энэ удаа талбайдаа хүлээн авч 112-127 харьцаагаар Селтикс хожлоо. Улмаар улиралд Селтикс 52 дахь хожлоо байгуулж плэйоффын тоглолтод өрсөлдөх эрхээ авсан анхны баг болжээ. Харин эсрэг баг 38 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийн7-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жэйлон Браун 37 оноо, 5 самбар, 3 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум 26 оноо, 5 самбар, Ол Хорфорд 24 оноо, 3 таслалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Дэвин Бүүкер 23 оноо, 7 дамжуулалт, Брэдли Бийл 22 оноо, 7 дамжуулалт, Грэйсон Аллен 20 оноо, Кэвин Дурант 20 оноог авсан ч бусад тоглогчид нь тааруухан тогложээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Финикс Санс 112-127 Бостон Селтикс
Лос Анжелес Клипперс 126
-111 Чикаго Буллс
Вашингтон Визардс 119-135 Хьюстон Рокетс
Филадельфи 76 105-114 Милоуки Багс
Даллас Мавирекс 119-126 Оклахома Сити Тандер
Нью-Иорк Никс 105
-93 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ