Никола Иокич 35 оноо авч Минносато Тембэрволвис багийг талбайд нь буулгаж авлаа

Никола Иокич 35 оноо авч Минносато Тембэрволвис багийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Минносато Тембэрволвис талбайдаа өнгөрсөн жилийн аварга Денвер Наггетс багтай энэ улиралд дөрвөн удаа таарч тоглохоос хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Тембэрволвис бутниргэж хожсон бол энэ удаагийн тоглолт энэ тэнцүүхэн боллоо. Эхний хагаст аваргууд 15 оноогоор илүү гарч чадсан ч гуравдугаар үед тааруухан тоглолт үзүүлж онооны зөрүү гурав болж ойртсон юм. Улмаар шийдвэрлэх үе эхлээд эхний таван минутад тэргүүллээ алдсан ч туршлага зааж 115-112 харьцаагаар Наггетс ялалт байгуулж чадлаа. Улмаар 48 хожил, 21 хожигдолтой болж өрнөд бүсийн 2-рт бичигдэж байгаа бол Тембэрволвис 47 хожил, 22 хожигдолтой болж аваргуудын араас эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Никола Иокич 35 оноо, 16 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Майкл Портер Жуниор 26 оноо, Жамал Муррэй 18 оноо, 11 дамжуулалт, 2 таслалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Карл Энтони Таунс, Рүди Гобэр, Нааз Рийд нар гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Энтони Эдвард багаа тэргүүлж 30 оноо, 8 самбар, 8 дамжуулалт, 2 таслалтыг гүйцэтгэсэн бол  Жэйдэн МакДаниалс 26 оноо, 6 самбар, Майк Конли 13 оноо, 6 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлот Хорнетс 92-112 Орлондо Межик
Хьюстон Рокетс 137
-114 Вашингтон Визардс
Нью-Орлэйн Паликанс 104-91 Брүүклин Нетс
Даллас Мавирекс 113-107 Сан Антонио Спөрс
Денвер Наггетс 115-112 Минносато Тембэрволвис

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ